ХҮНИЙ НӨӨЦ

Бид ажилтнууддаа шударгаар хандаж, тэдний эрхийг хүндэтгэн, албан тушаал ахих бодлогын дагуу хөгжүүлэх зорилт тавин ажилладаг.

 

Бидэнд яагаад ажилтнууд чухал вэ

Манай бизнесийн өсөлт, хөгжилд ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидэнд олон талын мэдлэг, туршлага бүхий чадварлаг, зөв хандлагатай хүмүүсээс бүрдсэн баг хамт олон хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг.

 

Бидний хандлага

Олон төрлийн ажлын байранд шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудын авьяас, чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний эрхийг хамгаалж, тулгарсан асуудлаа санаа зовох зүйлгүй чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог.

 

Хөдөлмөрийн харилцаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-ын “Хөдөлмөрлөх суурь зарчим, эрхийн тухай” тунхаглалыг Бид дэмжин ажилладаг. Манай ажиллах хүч нь ажлын байрны аюулгүй орчин, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын төлөөлөл, шударга цалин хөлс, ажлын байрны баталгаа, өсөн дэвших зэрэг эрхээр хангагдсан байдаг.

 

Ажил мэргэжлийн хөгжил

Бид байгууллагынхаа хэмжээнд бүх түвшний шилдэг хүмүүсийг татан ажиллуулж, хадгалахыг эрмэлздэг. Бид чадварлаг, ирээдүйтэй ажилтнуудыг дэмжих, хөгжүүлэх, урамшуулах зорилгоор мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоож, үнэлэх ажлыг тогтмол хийдэг.

 

Ялгаатай байдал

Ялгаатай байдлыг хүндэлж, хүлээн зөвшөөрөх нь бидний ажилтнууддаа хандах хандлагын гол цөм нь юм. Бид орон нутгаас ажиллах хүчээ бүрдүүлэх, түүнийг хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлж байна. Манай байгууллага ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглодог бөгөөд ажлын байрны аливаа дарамт шахалтыг үл тэвчнэ.

 

Асуудлыг тавих

Компанийн Ёс зүйн дүрэм зөрчигдсөн тохиолдлыг ил тод мэдээлэхийг ажилтнууд болон ажил гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчдэд уриалж байна. Асуудлыг албан ёсоор тавихад хялбар болгох үүднээс “Ил тод ярь” гэсэн нэртэй аргачлалыг бий болгосон.

 

Бидний баримталдаг зарчим

НҮБ-ын Дэлхийн гэрээ

Зарчим 1: Бизнесийн үйл ажиллагаанд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн хэм хэмжээг дэмжин, хүндэтгэх

Зарчим 2: Бизнесийн хүрээнд хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх

Зарчим 3: Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг хүлээн зөвшөөрөх

Зарчим 4: Хүчээр болон албадан хөдөлмөр эрхлэлтийн бүх хэлбэрийг устгах

Зарчим 5:  Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг халах

Зарчим 6: Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн ялгаварлан гадуурхах явдлыг устгах

 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго

Зорилго 1:  Ядуурлыг эцэслэх

Зорилго 2:  Өлсгөлөнг зогсоох

Зорилго 4:  Хүн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгохыг дэмжих

Зорилго 5: Жендерийн эрх тэгш байдлыг хангах

Зорилго 10: Тэгш бус байдлыг бууруулах

 

Олон улсын уул уурхай, металлын зөвлөлийн зарчим

Зарчим 3: Бидний үйл ажиллагааны нөлөө хүрэх ажилчид, олон нийтийн эрх, ашиг сонирхол, соёл, ёс заншил, үнэт зүйлийг хүндэтгэх

ЯЛГААТАЙ байдал

Бид хүртээмжтэй байдлыг эрхэмлэдэг. Бид асуудлыг олон талаас ялгаатай байдлаар авч үзэх хандлагыг дэмждэг. Ялгаатай байдал нь инновацийг хөдөлгөх хүч гэж үздэг. Манай соёлд ялгаатай байдлыг эрхэмлэдэг.

Бид:

ДАРАМТ ШАХАЛТ,                                   
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫН ЭСРЭГ

Ажлын байран дээр ажилтнууд эсвэл гуравдагч этгээдийг дээрэлхэх, дарамтлах, ялгаварлан гадуурхах, хохирогч болгох, доромжлохыг Бид хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үйлдэл хийсэн нь тогтоогдсон ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

 Дээрэлхэл

Ажлын байран дээр хувь хүн эсвэл бүлэг хүмүүс өөр хувь хүн эсвэл хүмүүстэй удаа дараа үндэслэлгүй харилцааны сөрөг хандлага гаргах тохиолдлыг ойлгоно.

Дарамт

Ерөнхийдөө хэн нэгэн хүлээн авах боломжгүй, хүсээгүй зан төлөвийг хэлдэг. Гомдоох, доромжлох, дорд үзэх, сүрдүүлэх, бэлгийн шинж чанартай, угсаа гарал, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, жирэмслэлт, хөгжлийн бэрхшээл зэрэг хувь хүний шинж чанар дээр суурилдаг зохисгүй зан үйлдлийг ойлгоно.

Ялгаварлан гадуурхах

Ялгаварлан гадуурхалт нь зарим нэг хүмүүсийн ашиг сонирхолд хохирол учруулах, бусад хүмүүст давуу байдал олгох, хувь хүмүүс эсвэл бүлэг хүмүүсийн хооронд хууль бус ялгааг бий болгох аливаа зан үйл, зан төлөв юм.

Шахан хавчих

Шахан хавчих нь хувь хүнийг заналхийлэх эсвэл айлган сүрдүүлэхэд (заримдаа дургүйцэл илэрхийлэх, гомдол гаргах үйлдлүүдийг хийсэн эсвэл хийх гэж буй үед) тохиолддог.

Гүжирдлэг, бусдын нэр төрийг гутаах

Хувь хүн эсвэл бүлэг хүмүүсийг тодорхой бүлгийн гишүүд эсвэл тухайн бүлгийн гишүүд гэж бодон турхирах түлхэц өгөх, бие махбодод хор хөнөөл учруулахыг бусдыг өдөөн хатгах, үзэн ядах, доромжлох, эсвэл ноцтой доог тохуу олны өмнө хийж болохуйц аливаа үйлдэл юм.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.