“Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хадлага” сэдэвт үндэсний V хурал

2021-03-29

“Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хадлага” сэдэвт үндэсний V хурлыг Хургатай хайрхан ХХК ивээн тэтгэсэн тухай

Олон улсын ойн өдрийг тохиолдуулан тус үндэсний хэмжээний хурлыг 2021 оны 3 дугаар сарын 19-нд цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хурлын зорилго:

Монгол орны ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцон, талуудын оролцоог тодорхойлон, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх

Хамрах хүрээ:

Ойн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, гадаадын төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн нийт 100 гаруй төлөөлөл оролцов.

Тус хуралдаан нь Монгол орны ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцон, талуудын оролцоог тодорхойлон, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилготой.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.2.4-т “Ойжуулах, ойн тэлэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх, ой хамгааллын арга хэмжээ авах замаар ойн хомсдлоос сэргийлэн, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тавьж, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.1.5.1-т “Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр туссан.

Ойн сангийн өөрчлөлт, төлөв байдал, ойн нөөцийг тодорхойлсон судалгааны материал зэрэгт үндэслэн, УИХ-ын 2015 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 онд 9,0 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, дунд хугацааны бодлогын баримт бичиг “МУ-ыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, богино хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөвлөгөөнд туссан ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх зорилтыг хангахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаагийн нэг нь энэ жилийн олон улсын ойн өдрийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ юм.

Бодлого, хөтөлбөрт туссан энэхүү зорилтын хэрэгжилтийг хангахад ойрын хугацаанд буюу 2021-2024 онд дараах 3 цогц арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, ажиллана.

  1. Ой хамгаалалын арга хэмжээ, /ойн хомсдол, доройтлыг бууруулах/

Ойн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан, жилд дунджаар ойн хөнөөлт, шавж өвчний голомттой 125.0 мян.га талбайд тэмцлийн ажил явуулж, шатсан ойн талбайг 5 хувиар бууруулна.

  1. Ойн төлөв байдлыг үнэлэх арга хэмжээ, /Ойжих талбай, байгалийн аясаараа сэргэн ургасан өсвөр модод бүхий талбай, ойжуулсан талбай/

Жилд дунджаар ой зохион байгуулалтыг 1500.0 мян.га-д, ойн арчилгаа, цэвэрлэгээг 34.0 мян.га талбайд хэрэгжүүлнэ.

  1. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээ, /Доройтсон ойг нөхөн сэргээх, говь хээрийн бүсийн ойжуулалт, хамгаалалтын ойн зувас байгуулах/

Хүн төрөлхтөн бидний амьдралыг тэтгэгч ой модоо хайрлая, хамгаалъя!

 

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.