“Хургатай Хайрхан” ХХК нь өөрийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, Монгол Улсынхаа тогтвортой хөгжлийн зорилтод бодитой хувь нэмэр оруулагч байх эрхэм зорилго, алсын харааныхаа хүрээнд Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн 2021-2022 оны сургалтыг ивээн тэтгэхээр боллоо.
Монгол Улсын байгаль орчны экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж экологийн үнэт өвийг хамгаалан хадгалах үйлсэд манлайлагч залуусыг бий болгох зорилготой энэхүү хөтөлбөрийг Зориг сан 2010 оноос хойш 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Уг хөтөлбөрт нийт 200 гаруй залуу мэргэжилтнүүд хамрагдан эх орныхоо байгаль, түүний экосистемийг хамгаалан хадгалах болон байгальд ээлтэй нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг, чадваруудыг эзэмшсэн болно.
Хөтөлбөрийн турш оролцогчид нь тулгамдсан сэдвээр гадаад ба дотоодын туршлагатай мэргэжилтнүүдийн танхимын хичээл болон сэдэвчилсэн аялалын хэлбэрүүдээр мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн хамт ирээдүйд салбар салбартаа байгаль орчинд ээлтэй нөлөө үзүүлдэг шийдвэр гаргагчид, манлайлагч болоход шаардлагатай манлайлал, удирдах чадварыг хөгжүүлэх нэмэлт хичээлүүдэд хамрагдах юм.
Энэхүү хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://zorigsan.mn/program/efp/ -ээс авна уу.
© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.