2021 оны 10 дугаар сарын 25
“Хургатай Хайрхан” ХХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Олон улсын ой модны өдөр” – ийг тохиолдуулан зохион байгуулсан өсвөр үеийнхэнд байгаль орчин, экологийн боловсрол олгох “ХЭРВЭЭ БИ ОЙ МОД БАЙСАН БОЛ” үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн “Эрдмийн Далай цогцолбор” сургуулийн сурагчид амжилттай оролцож, тус компаниас 100 мод бэлгэнд гардаж авлаа.
Бүх нийтийн мод тарих өдөр буюу 05 сарын 15 ны өдөр ЭКО ОРЧИН бүрдүүлсэн багш нарыг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40 ширхэг монос, гүйлс, голт борын суулгацаар урамшуулав.
2021 оны намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” –өөр нийтийн эзэмшлийн “Уран мандал “уулын хормойд 25ш улиас мод, сургуулийн ногоон орчныг сайжруулж 35ш мөнх ногоон гацуур мод тарих ажлыг тус компанийн урамшууллаар зохион байгууллаа.
© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.