“ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ГЭДЭГТ БИД ИТГЭЖ БАЙНА”

2024-10-21
“Хургатай Хайрхан” ХХК-ны хамгийн том зорилго бол “Байгальд ээлтэй, Орон нутагт өгөөжтэй” байх юм. Үүний хүрээнд бид орон нутгийн иргэдтэй байнгын харилцаа холбоотой байж, тэдний санал бодлыг сонсдог билээ. Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумын иргэдтэй хийсэн ярилцлагаас харахад иргэд Овоот төслийн үйл ажиллагаа, зорилго, орон нутагт үзүүлэх эерэг нөлөө, үр өгөөж зэргийн тухай мэдээлэл өндөр байхаас гадна сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй мэдээллийн ажлуудад идэвхтэй оролцож, бидний санаачлага, үйл ажиллагааг дэмжиж буй нь том томруун харагдаж байлаа. Үүнээс дурдвал, “Хургатай Хайрхан ХХК-ны тавих улсын чанартай хатуу хучилттай автозамыг дагаж хөгжил ирэх боломжтой” хэмээн санал хүсэлтээ итгэл үнэмшилтэйгээр илэрхийлж байв.

Нийтлэг хөндөгдсөн асуудал гэвэл замын ажил хийхээр төлөвлөж буй цаг хугацаа байсан бөгөөд олон хүн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг түргэтгэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн нутгийн иргэд замын болон Овоот уурхайн төслийн үйл ажиллагаа эхлэх үед үүсэх байгаль орчны асуудлуудыг дурдсан боловч Хургатай Хайрхан ХХК-ны зүгээс хариуцлагатай уул уурхайг нутагшуулах зорилгын хүрээнд хийгдсэн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, үүний үйл ажиллагаа зэргийг танилцуулснаар иргэдийн ойлголт сайжран, цаашлаад компаниас олгох ажлын байрны боломжуудыг сонирхож байв.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.