ХОЙМОР НУТГИЙН” ИРЭЭДҮЙН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭНИЙ НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕ ЗАЛУУЧУУДЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хоймор нутгийн “Ирээдүйн хүчтэн” дэвжээнээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг өсвөр үе, залуучуудын Цомын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд “Хургатай Хайрхан” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо. Уг тэмцээн нь 2001-2003, 2004-2006 ,2007-2008, 2009-2010 гэсэн 4 насны ангиллаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулагдсан ба нийт ангилалд Хөвсгөл аймгийн 18 сум сургууль, дэвжээ, мөн Орхон аймгийн 110 тамирчин оролцож хурд хүч самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээн 2 өдрийн турш явагдсан ба нас насны хүрээнд дараах ялагчид тодорлоо. Үүнд:
2001-2003 оны ангилалд:
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын заан Д.Пүрэвбаяр 1-р байр
Улаан-Уул сумын харьяат Сумын заан Б.Батзаяа 2-р байр
Хоймор нутгийн хүчтэн дэвжээний бөх сумын начин Ө.Чимэдцэрэн 3-р байр
2004-2006 оны ангилалд:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын начин Б.Баасачулуун 1-р байр
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын начин А.Амарсайхан 2-р байр
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын П.Итгэл 3-р байр
2007-2008 оны ангилалд:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б.Баднаанямбуу 1-р байр
Орхон аймгийн Ч.Нямжав 2-р байр
Орхон аймгийн О.Бат-Эрдэнэ 3-р байр
2009-2010 оны ангилалд:
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат ХНХ дэвжээний Н.Мөнгөн-Эрдэнэ 1-р байр
Орхон аймгийн Я.Сод-Эрдэнэ 2-р байр
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Б.Хасар 3-р тус тус эзэлж алт мөнгө хүрэл медалийн эздээр шалгарав.
Тэмцээний уран гараа дэвээтэй бөхийн шагналыг ХНХ дэвжээний бөх Дорлигсүрэн, уран барилдаантай бөхөөр ХНХ дэвжээний Мөнхбаатар, мөн өсөх ирээдүйтэй бөхөөр ХНХ дэвжээний бөх Н. Хүдэрчулуун, сумын начин Б.Балжинням нар шалгарч тусгай шагналуудыг хүртлээ.
Багийн дүнгээр А.Алтандорж дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн хоймор нутгийн хүчтэн дэвжээ тэргүүлж, Д.Баасанбаяр дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум хоёрдугаар байр, О.Заяа дасгалжуулагчтай Орхон аймаг гутгаар байранд шалгарлаа.
Манай компани хойд бүсийн иргэдийн соёл, боловсрол, спортын үйл ажиллагааг дэмжиж, нутгийн иргэдийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө хөрөнгө оруулалт хийсээр ирсэн ба цаашид ч энэ чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.