“ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК “БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР”-ИЙГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ИВЭЭН ТЭТГЭЖ БАЙНА

2024-10-21

Зориг сангийн хэрэгжүүлдэг Байгаль орчны манлайлал хөтөлбөр (EFP) нь Монгол Улсад нөлөөлж буй байгаль орчны асуудлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа нэгдэж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой залуу мэргэжилтнүүдэд зориулсан 8 сарын хугацаатай хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа нэгдэж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд гар бие оролцох боломжийг олгодог ба залуус хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцана
  • Нийгмийн оролцоо, манлайлал, шийдвэр гаргах ур чадвараа сайжруулна
  • Байгаль орчны тулгамдсан асуудлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцон төсөл хэрэгжүүлнэ
  • Хувийн болон мэргэжлийн нетворкинг, хамт олонтой болох боломжтой.

Нийт 14 жилийн хугацаанд тус хөтөлбөр нь 280 гаруй залуусыг хамруулсан ба сүүлийн 3 жилийн хугацаанд “Хургатай Хайрхан” ХХК уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаас гадна тогтвортой хөгжлийн зорилтот нийцсэн орон нутгийн бүтээн байгуулалт болон хариуцлагатай бизнесийн ач холбогдлын талаарх ойлголт мэдлэгийг түгээн, өөрсдийн биет хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.