ХӨВСГӨЛ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙГ “ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК ДЭМЖИН АЖИЛЛАВ

2024-10-21
Хөвсгөл аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2024 оны 02-р сарын 02-04-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдаж эрэгтэй, эмэгтэй 52 жинд нийт 24 байгууллагыг 426 тамирчин оролцлоо.
  • Багийн дүнгээр эмэгтэй багт Б.Хишигбат дасгалжуулагчтай “Ид шидийн орон” баг 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол, Т.Идэрсайхан дасгалжуулагчтай “Улаан-Уул сум” баг 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж хоёрдугаар байр, Б.Батчулуун дасгалжуулагчтай “Баянзүрх сум” баг 2 алт, 4 мөнгөн медальтай гуравдугаар байранд орлоо.
  • Эрэгтэй багийн дүнгээр Б.Батчулуун дасгалжуулагчтай “Баянзүрх сум” баг 8 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Б.Хишигбат дасгалжуулагчтай “Дэлгэрэх хүчтэн баг” 5 алт, 4 мөнгө, 7 хүрэл медальтай хоёрдугаар байр, С.Наранжаргал дасгалжуулагчтай “Нутгийн-Аваргууд” спорт сургуулийн баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай гуравдугаар байранд орлоо.
  • Эмэгтэй шилдэг тамирчнаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, Монгол Улсын 3 удаагийн аварга О.Тэлмүүн шалгарсан бол, эрэгтэй шилдэг тамирчнаар ЭДЦС ийн сурагч “Дэлгэрэх хүчтэн” клубийн тамирчин Гэрэлт-Оч шалгарч тусгай шагналын эзэд боллоо.
“Хургатай Хайрхан” ХХК хойд бүсийн иргэдийн спортын үйл ажиллагааг дэмжсээр ирсэн ба Олимп “Парис-2024” наадмаас Хөвсгөл аймгийн тамирчин Бавуудоржийн Баасанхүү жүдо бөхийн -48кг жинд мөнгөн медаль хүртэж Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан медалийн түүчээг эхлүүлсэнд бид маш их баяртай байна.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.