“Хургатай хайрхан” ХХК нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэдтэй хамтран тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах үүрэг хүлээсэн билээ. Овоотын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас малын өвс, тэжээл бэлтгэх “Ногоон тэжээл” хөтөлбөрийг бид дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ба 2024 оны тэжээл хураалтаар:
✅Давхардсан тоогоор 95 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангасан.
✅Орон нутгаас хөдөлмөр, бараа, үйлчилгээнд 50 сая гаруй төгрөг зарцуулсан.
✅Нутгийн малчдад 16 мянга гаруй боодол сайн чанарын өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох юм.
© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.