Зарлагдаж буй ажил: АЖИЛЧДЫН ТҮР КЕМПИЙН БАЙГУУЛАМЖ (КОНТЕЙНЕР БОЛОН АНГАР)
“Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн талбайд баригдах ажилчдын түр кемпийн байгууламжийн ханган нийлүүлэлт, угсралт болон суурилуулалтын ажлыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Ажлын ерөнхий цар хүрээ
Кемпийн байгууламж дараах үндсэн бүрэлдэхүүнтэй:

20 тонны 3 ширхэг шинэ контейнер

40 тонны 4 ширхэг, 20 тонны 4 ширхэг контейнерын барилга угсралтыг хийж түр кемпыг бүрдүүлнэ;
o Контейнеруудад гал тогоо, амрах хэсэг, угаалгын өрөө, шүршүүр, цахилгаан халаалттай оффис байрлана.

2 ширхэг түр байгууламж/Weatherhaven загварын ангартай байгууламж (хоолны газар, амралтын хэсэгт ашиглах)

Бетон суурь, дотор цахилгааны ажил

-40°C нөхцөлд ажиллах халаалтын шийдэл

Галын дохиолол, аюулгүй байдлын системүүд

Цахилгаан тэжээлийг генератороос авахаар гүйцэтгэх (гадна цахилгааны ажил тусдаа гүйцэтгэгчээр хийгдэнэ.)
Үндсэн шаардлага

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх

Контейнер барилга, халаалт, цахилгааны чиглэлээр 2–оос дээш жилийн туршлагатай

Уул уурхай болон үйлдвэрлэлийн төсөл дээр ажилласан туршлагатай бол давуу тал

Дараах чиглэлээр туршлагатай байх:
o Контейнер тохижуулалт болон гер нийлүүлэлт
o Бетон суурь, цахилгаан сүлжээ угсралт
o Халаалтын систем
o Галын аюулгүй байдлын систем

Алслагдсан бүсэд ажил гүйцэтгэх санхүүгийн болон техник чадамжтай
Бүрдүүлэх материал:
– Компанийн танилцуулга, туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах);
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар),
– ISO болон ХАБЭА гэрчилгээ (хэрэв байгаа бол)
– Барилга угсралтын эрсдлийн даатгал (хэрэв байгаа бол)
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Цагаан-Уул сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.

Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn

Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM