Зарлагдаж буй ажил: ЗАСВАРЫН ТӨВ, АГУУЛАХ, ЛАБОРАТОРИ, ОФФИСЫН ТҮР БАЙГУУЛАМЖ
“Хургатай Хайрхан” ХХК нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн талбайд баригдах засварын төв, агуулах, лаборатори, оффисын зориулалттай контейнер суурь бүхий түр байгууламжийн инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын (EPC) ажлыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Ажлын ерөнхий цар хүрээ
Уг байгууламж нь контейнер ашигласан бүтэцтэй байх ба дараах бүрэлдэхүүнтэй:

6× 40 тонны контейнер шинэчлэн тохижуулах:
o 1-р давхар: агуулах, эмнэлгийн өрөө, лаборатори, агаар тусгаарлах хаалга
o 2-р давхар: хурлын болон сургалтын өрөө, оффис, 00 өрөө

Хүнд Техникийн Засварын талбай:
o Хэмжээ: 14 м × 16 м
o Халаалттай, бэхэлсэн бетон шал
o Ус тосны шүүрлийн нүхтэй төв рүү хазайсан налуу
o Төмөр хийц бүхий дээвэр

Дотор шатны хэсэг, 2-р давхрын хоорондох тавцан

-40°C нөхцөлд ажиллах халаалтын шийдэл

Галын дохиолол, аюулгүй байдлын системүүд

Цахилгаан тэжээлийг генератороос авахаар гүйцэтгэх (гадна цахилгааны ажил тусдаа гүйцэтгэгчээр хийгдэнэ.)
Үндсэн шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх

Контейнер барилга, халаалт, цахилгааны чиглэлээр 2–оос дээш жилийн туршлагатай

Уул уурхай болон үйлдвэрлэлийн төсөл дээр ажилласан туршлагатай бол давуу тал

Барилгын бүтээц, Механик, Цахилгаан, Сантехникийн инженерчлэлийн чиглэлээр өөрийн багтай эсвэл түншлэлтэй

Дараах чиглэлүүдээр туршлагатай байх:
o Контейнер тохижуулалт
o Бетон шал, тос усны баригч, хазайлттай ус зайлуулах систем
o Халаалтын систем
o Галын дохиолол, цахилгаан сүлжээ, хяналтын камерын систем

Алслагдсан бүсэд ажил гүйцэтгэх санхүүгийн болон техник чадамжтай
Бүрдүүлэх материал:
– Компанийн танилцуулга, туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах);
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар),
– ISO болон ХАБЭА гэрчилгээ (хэрэв байгаа бол)
– Барилга угсралтын эрсдлийн даатгал (хэрэв байгаа бол)
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймаг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Цагаан-Уул сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.

Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn

Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM