Зарлагдаж буй ажил: МОНГОЛ ГЭР НИЙЛҮҮЛЭХ / БАРИХ

2025-06-24
“Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн талбайд байрлах ажилчдын түр кемпэд иж бүрэн тоноглосон монгол гэр нийлүүлэх, бетон суурь цутгах, монгол гэрийг барьж хүлээлгэж өгөх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Үндсэн шаардлага:
✅Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх,
✅5 ханатай иж бүрэн гэр (20 ширхэгээс дээш) нийлүүлэх боломжтой байх,
o Тусгаарлалт сайтай байх,
o Ус чийг нэвтрүүлэхгүй байх,
o Бетонон шал цутгалттай байх,
✅Дотор тавилганд тавигдах шаардлага,
o Орчин үеийн зуух хэрэглэх (Өлзий зуух г.м),
o 5 ортой,
o Ширээ сандал 5 хүнд тохиромжтой байх
o Монгол гэрт шаардлагатай бусад хэрэгсэлүүдийг багтаасан байна.
Бүрдүүлэх материал:
– Компанийн танилцуулга, туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах);
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар),
– Төсөлд хэрэглэх тоног төхөөрөмжийн мэдээлэл болон гэрчилгээ,
– Барилга угсралтын эрсдэлийн даатгал (хэрэв байгаа бол).
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Цагаан-Уул сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.
📧 Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn
🕒 Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM
May be an image of campsite, map and text

© 2025 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.