“ОВООТ” ТӨСЛИЙН ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
“Овоот” төслийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь геотехникийн иж бүрэн судалгааг 2025 оны 1-р сард амжилттай гүйцэтгэж дуусгалаа. Эдгээр судалгааг уурхайн ажилчдын кемп болон нүүрс баяжуулах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй байршлуудад гүйцэтгэж, өндөр чанар бүхий дэд бүтцийг тогтвортой, урт насжилттай байхаар зурж, төлөвлөхөд нэн шаардлагатай чухал мэдээллийг ийнхүү цуглуулсан ба бүх ажлыг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэсэн болно.
“Овоот” төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2025 онд багтаан эхлүүлэхээр байна. Энэ бүтээн байгуулалт нь орон нутагт ажлын байр, бизнесийн томоохон боломжуудыг бий болгож, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах билээ.
“Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” төсөлд ажиллах боловсон хүчнийхээ сайн сайхны төлөө тууштай ажиллаж байна. Ажлын байрны аюулгүй, үр бүтээлтэй орчныг хангах үүднээс орон нутгийн ажилчдыг оролцуулан нийт ажилчдаа ээлжийн өмнө амрах цэвэр бөгөөд тохилог байраар хангах юм. Энэхүү санаачилга нь нийт ажилчдын аюулгүй байдал, сайн сайхны төлөө тууштай анхааран ажиллаж буй бидний урт хугацааны зорилтын илрэл юм.