ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ТЭЭВРИЙН ТӨВИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЖ, НУТГИЙН ИРГЭДЭД АШИГ ТУСАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

2025-06-24
“Хургатай Хайрхан” ХХК нь Хөвсгөл аймаг дахь Овоот коксжих нүүрсний уурхай болон Эрдэнэт хотын хооронд аюулгүй, тогтвортой тээвэрлэлтийг бий болгох зорилготой ажиллаж байна. Бид Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг чандлан сахиж, орчин үеийн, түлшний хэмнэлттэй, хорт утааны бага ялгаруулалттай ачааны тээврийн хэрэгсэл ашиглах юм.
Нүүрс тээвэрлэлтийг дэмжих зорилгоор бид тээврийн маршрутын дагуу хоёр амрах цэг болон гол зангилаа болсон тээврийн төвийг тус тус байгуулна. Амрах цэгүүдэд нүүрс тээврийн болон бусад бүх жолооч нар түр амарч стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөө болон амралтын танхимаар үйлчлүүлж, мөн хоол хүнс, ундаа худалдан авах боломжтой. Маршрутын дунд хэсэгт байрлах тээврийн төвд манай жолоочид засвар үйлчилгээ, унтаж амрах байр гэх зэрэг бусад шаардлагатай үйлчилгээг авна.
Бид ил тод, хамтын хөгжлийг эрхэмлэн, төлөвлөж буй дэд бүтцийн ойролцоох нутгийн иргэдтэй идэвхтэй уулзалт хийн, мэдээлэл түгээн ажиллаж байна. 2025 оны нэгдүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн 70 орчим өрхийн 20 гаруй өрхийн гишүүдтэй уулзаж, төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл өгч, ажлын байрны болон тээврийн төвтэй хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм. Санал хүсэлтүүд нь эерэг байсан бөгөөд бидний олон нийтэд суурилсан, хамтын хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг бататгаж өглөө.
Мөн бид 2025 оны гуравдугаар сард Их-Уул сумын 40 гаруй иргэдтэй уулзаж, харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. “Хургатай Хайрхан” ХХК-ийн хувьд байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ажлын байр, эдийн засгийн үр өгөөжийг зохистой удирдах, ил тод, ёс зүйтэй бизнес эрхлэхэд чиглэсэн мэдээлэлтэй оролцоог чухалчилдаг билээ.
Бидний төлөвлөгөө болон хэрэгжүүлж буй ажлууд нь нутгийн иргэдэд бодит ашиг тусыг авчирч, Хөвсгөл, хойд бүс, цаашлаад Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулах үр ашигтай үйл ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашдын ахиц дэвшлээ та бүхэнтэй тогтмол хуваалцах болно.
May be an image of 2 people and text
May be an image of road and text
May be an image of 2 people and text

© 2025 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.