Талархал
2025 оны 4-р сарын 13-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн нутаг, Дунд Тэрмисийн эх, Барчгарын урд өвөр орчимд үүссэн ой, хээрийн түймэр унтраах ажилд “Хургатай Хайрхан” ХХК-ийн 5 ажилтан сайн дураараа оролцож, түймрийн тархалтыг хязгаарлан бүрэн цурамд оруулахад хувь нэмрээ орууллаа.
Компанийг төлөөлөн түймэр унтраах ажилд оролцсон Б.Дашням, Ө.Одсүрэн, Б.Галданням, Ч.Амарзаяа, Г.Отгон нартаа талархал илэрхийлье.