“ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХ, ТЭДНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД ДЭМЖИН АЖИЛЛАНА
2024 оны 09 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдсан “Future Engineers” арга хэмжээнд “Хургатай Хайрхан” ХХК оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна инженер мэргэжлийн онцлог, уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, эрэлттэй ажлын байрны боломж гэх зэрэг сэдвийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад илтгэл тавилаа. Арга хэмжээний үеэр ЕБС-ийн сурагчид “хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ”, “Хэрхэн “Хургатай Хайрхан” ХХК-ийн жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ?” гэх мэт сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж, зохион байгуулагч байгууллагуудын удирдлага, төлөөллүүдтэй нээлттэй асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог арга хэмжээ боллоо.
Мөн “Хургатай Хайрхан” ХХК-ийн хэрэгжүүлэх уурхай, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр, зам, терминал гэх мэт төслүүдээс бүрдэх “Овоотын коксжих нүүрсний цогц төсөл”-ийн хүрээнд зарлагдах 1000 гаруй ажлын байрны тухай мэдээллийг оролцогч талуудад түгээн, хойд бүсийн иргэд, ирээдүйн инженерүүдийг ажлын байранд урьж, хамтран ажиллах боломжуудыг танилцууллаа.
Энэхүү цуврал арга хэмжээ нь Монголын ирээдүйн инженерүүдэд шинэ боломжуудыг нээж, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна!