“ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙГ ХООЛНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамтарсан “Мэргэжлийн тогоочийн танхимын сургалт” арга хэмжээ 2024 оны 10-р сарын 07-оос 25-ны хооронд зохион байгуулагдсан билээ. Уг сургалтад “Хургатай Хайрхан” ХХК Цэцэрлэг сумын 5 иргэдийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэн, сургалтад хамрууллаа.
Энэхүү санаачилга нь бидний Цэцэрлэг сумын орон нутгийн иргэдийг дэмжих амлалтын нэг хэсэг юм. Иргэдэд шинэ ур чадвар эзэмших, байгаа ур чадвараа сайжруулах боломж олгосноор Овоот төслийн хүний нөөцийг нутгийн ажилтнуудаас бүрдүүлэх боломжтой боломжтой юм.
Овоот коксожсон нүүрсний цогц төслийн явцад 50 гаруй хоол хүнс бэлтгэх, үйлчлэх ажлын байр бий болно!