Зарлагдаж буй ажил: АЖИЛЧДЫН ХОТХОНЫ ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ
Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн талбайд баригдах ажилчдын байнгын кемпийн байгууламжийн газар шорооны ажлыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Үндсэн шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх,

Газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн 2-с доошгүй жилийн туршлагатай байх,

Ижил төрлийн газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн байх,

21 хоногийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чадамжтай байх
o Шимт хөрс хуулах: 12,000 м2
o Ухах болон дүүргэлтийн ажил: 1600 м3
o Ухаж тээвэрлэх ажил: 11,000 м3
o Индүүдэж нягтаршуулах ажил 4,800м2

Алслагдсан бүсэд ажил гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадамжтай байх.
Бүрдүүлэх материал:
– Компанийн товч танилцуулга, туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах),
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар),
– Төсөлд хэрэглэх тоног төхөөрөмжийн мэдээлэл болон гэрчилгээ,
– Ижил төстэй ажил гүйцэтгэсэн тодорхойлолт,
– ISO болон ХАБЭА холбоотой гэрчилгээ (хэрэв байгаа бол),
– Төслийн ажил гүйцэтгэлийн даатгал (Барилга угсралтын эрсдлийн даатгал),
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Цагаан-Уул сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.

Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn

Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM