Зарлагдаж буй ажил: ТУСГААРЛАЛТЫН ХАШАА БАРИХ
“Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн хүрээнд тусгаарлалтын хашаа барих ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Үндсэн шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх,

15 км хүртэл хашааг урт хугацаанд ашиглагдахаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжтой байх,

Өмнөх хашаа барьж гүйцэтгэж байсан туршлага давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
– Компанийн товч танилцуулга болон туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах),
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар)
– Төсөлд хэрэглэх боломжтой тоног төхөөрөмжийн жагсаалт (Гэрчилгээний хуулбар),
– Барилга угсралтын эрсдлийн даатгал (хэрэв байгаа бол)
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Цагаан-Уул сум болон Орхон аймгийн Жаргалант сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.

Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn

Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM