Зарлагдаж буй ажил: АЖИЛЧДЫН ТҮР ХОТХОНЫ ДИЗЕЛЬ ГЕНЕРАТОР СУУРЬТАЙ ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙГ УГСРАХ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ
“Хургатай Хайрхан” ХХК нь “Овоот” коксжих нүүрсний цогц төслийн талбайд байрлах ажилчдын түр кемпэд генератор суурилуулж цахилгаан хангамжийн системийг нийлүүлэх, угсрах болон найдвартай ажиллагааг хангах ажлыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Үндсэн шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх,

Цахилгаан системийн угсралт, суурилуулалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Ижил төстэй цахилгааны ажил гүйцэтгэсэн байх,

Дангаар эсвэл хамтарсан байгууллага,

Дараах ур чадвартай байх:
o Монгол Улсын барилгын норм болон бусад холбогдох стандартад нийцсэн цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах чадвартай,
o Бүх байгууламжууд нь цахилгаан халаалттай 150 хүний багтаамжтай ажилчдын түр хотхоны цахилгааны хэрэглээний тооцоог хийж тохиромжтой генератор болон цахилгааны системийн хэрэгслүүдийн техникийн зураг төслийг боловсруулах,
o Цахилгаан хангамжийн системийн суурилуулалт хийх,
o Галын аюулгүй байдлын болон хяналтын системийн суурилуулалт хийх,
o Генератор засвар үйлчилгээ хийх,
o Цахилгааны системийн найдвартай ажиллгааг тогтмол хангах,

Алслагдсан бүсэд тоног төхөөрөмжүүдээ хүргэх санхүүгийн чадамжтай байх.
Бүрдүүлэх материал:
– Компанийн товч танилцуулга болон туршлагын жагсаалт (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл хавсаргах),
– Голлох ажиллах хүчний мэдээлэл (Иргэний үнэмлэх болон гэрчилгээний хуулбар),
– Төсөлд хэрэглэх тоног төхөөрөмжийн мэдээлэл болон гэрчилгээ,
– ISO итгэмжлэл болон ХАБЭА холбоотой гэрчилгээ (хэрэв байгаа бол),
– Барилга угсралтын эрсдэлийн даатгал (хэрэв байгаа бол).
Сонирхолоо илэрхийлсэн компани, аж ахуйн нэгжүүдээс сонгож хийгдэх ажлын нарийвчилсан мэдээллийг хүргэж, үнийн саналыг авна.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум болон Цагаан-Уул сумын аж ахуйн нэгж, ажилтнуудын оролцоо нь бидэнд үнэ цэнэтэй байх болно.

Материалыг дараах хаягаар ирүүлнэ үү:
procurement@khurgataikhairkhan.mn

Сүүлийн хугацаа:
2025 оны 6-р сарын 23, 9:00 AM